Хар тамхины хэрэгт холбогдсон БНСУ-ын иргэнд нэг жилийн ял оноолоо

БНСУ-ын иргэн Ким Ён Жүнд холбогдох шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар /Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/ нэг жилийн хорих ял оноосон байна. БНСУ-ын иргэн Ким Ён Жүны холбогдсон энэхүү хэргийг эргэн сануулахад гэртээ хар тамхи хадгалдаг, хэрэглэж байна гэх мэдээллийн дагуу  ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас 2019 оны гуравдугаар сарын 22-23-нд шилжих шөнө гүйцэтгэх ажиллагаа явуулж  түүний гэрээс дельта-9 тетрагидроканнабилын агууламжтай савлагааны хамт 159 грамм каннабис  хадгалж байсныг илрүүлсэн юм.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!