Хятад иргэд Монгол Улсын хилээр 6000 гаруй шил хуурамч архи нэвтрүүлжээ

БНХАУ-ын иргэд удаа дараа хууль зөрчиж, иргэдийн хүнсний аюулгүй байдалд заналхийлсэн гэмт хэргийг үйлдэж байна. Өнгөрсөн тавдугаар сард  Хятад иргэд үхсэн малын 20 орчим тонн махыг өнгийг нь хувиргаж, зарахыг оролдсон хэрэг гарсан. Тэгвэл энэ сарын 7-ны өдөр чанарын шаардлага хангахгүй архи  зарах гэж байсныг Тагнуулын ерөнхий газраас илрүүлэн, шалгаж эхэлжээ.

Тодруулбал,  БНХАУ-ын иргэд нь Монгол Улсын хилээр чанарын шаардлага хангаагүй, хаяг шошгын зөрчилтэй, стандартын бус 0.5 литрийн савлагаатай 6000 гаруй шил хуурамч архийг хууль бусаар нэвтрүүлсэн байна. Улмаар  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах амины орон сууцанд зориулалтын бусаар хадгалж, борлуулах гэж байсныг Тагнуулын ерөнхий газраас илрүүлэн шалгаж байгаа ажээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!