Өнөөдөр “Хүчин төгсөх барилдлагатай шарагчин туулай өдөр”

Аргын тооллын 6 сарын 11. Билгийн тооллын 9. Хүчин төгсөх барилдлагатай шарагчин туулай өдөр. Өглөө нар 04:53 минутад мандан, орой 20:50 минутад жаргана. Уг өдөр хонь, гахай жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бич, тахиа жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцдаас сэргийл. Эл өдөр буян номын үйл хэргийг эхлэх, хувраг болох, урилга уншлага урих, тарни тоолох, сүм дуган нээх, үр тариа тарих, гэрээ хэлэлцээ хийх, нярайлах, зар сурталчилгаа явуулах, шинэ гэр байранд орох, дээдэст бараалхах, мал аж ахуйн элдэв үйл, угаал үйлдэх, хийморийн дарцаг хийсгэх, согтуу галзууг номхотгох зэрэг үйлд сайн. Газар хагалах, булгийн эхэнд чулуу мод хөндөх, нүүдэл суудал хийх, цуглаж чуулах, тээрэм босгох зэрэгт муу. Аян замд одогсод чанх урд зүгт мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Үсээ засуулбал өвчин эмгэг ирнэ. Гар,хавирга, олон яс уулзахад мэс бүү хүргэ

06 сарын 11-нд дэлхийн түүхэнд:

  • 1907 оны энэ өдөр франц-японы хооронд гэрээ байгуулж хятад, манжуур, монголын нутаг дэвсгэр дээр тусгай эрх эдлэх “нөлөөний хүрээ” болгосон.
  • 1900 онд өмнөд монголчууд христос шашны сүм хийд сурталчдын эсрэг тэмцэв.
  • 1991 оны энэ өдөр майкрософт фирм ms dos 5.0 үйлдлийн системээ зах зээлд нийлүүлэв.  нийтдээ ms-dos үйлдлийн системийн 12 хувилбар байдаг ба тус бүртээ өөрийн давуу талтай байжээ.
  • 1965 онд их британийн хатан хаан “битлз” хамтлагийнханд их британийн эзэнт гүрний одон гардуулсан.
  • 1742 оны энэ өдөр америкийн эрдэмтэн, сэтгүүлч, улс төрийн зүтгэлтэн бенжамин франклин цахилгаан зуух зохион бүтээжээ.

06 сарын 11-ны энэ өдөр төрсөн алдартанууд:

  • 1899 оны энэ өдөр японы зохиолч, нобелийн шагналтан Ясунари кавабата мэндэлжээ.
  • 1864 оны энэ өдөр германы хөгжмийн зохиолч Рихард штраусс мэндэлжээ
  • 1910 оны энэ өдөр францын далай судлаач Жак ив кусто мэндэлсэн.

Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!