ХЯТАД ИРГЭНЭЭР ДАЙЛУУЛЖ, ТАВГАА ДОЛООТЛОО ДОР ОРСОН КОНСУЛ Д.МӨНХ-ЭРДЭНЭ ХААНА ЯВНА

-ТҮҮНИЙГ ЯАРАЛТАЙ ТАТАЖ, БАЙХ ЁСТОЙ ГАЗАРТ НЬ ИЛГЭЭНЭ ҮҮ-

Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ дипломат эрхээ хэтрүүлэн ашиглаж, хууль бус машины наймаа хийсэн хэргээр БНХАУ-д шалгагдаж эхэлсэн талаарх мэдээллийг бид өмнө хүргэсэн. Хөх хот дахь Ерөнхий консулаар тав дахь жилдээ ажиллаж буй Д.Мөнх-Эрдэнэ гэгч нь дипломат дугаартай машинуудыг хилээр гарган хятад иргэдэд дамлан худалдсан хэрэгт шалгагдаж байгаа бөгөөд түүнээс машин худалдан авсан Вао Чин Сун нэрт хятад иргэн өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 30-нд баривчлагдан өнөө хэр суллагдаагүй байгаа. Энэ талаар Вао Чин Сунгийн эхнэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, АТГ-т хандаж гомдол гаргаснаар хэргийн мэдээлэл ийнхүү олонд ил болоод буй аж. Хэдхэн хоногийн өмнө Турк улсад суух Монголын дипломатууд онц их хэмжээний герион тээвэрлэж яван баригдаж дэлхий нийтэд шуугиан тарьсан. Гэтэл энэ удаад Хөх хотод суугаа Ерөнхий консул ийнхүү хууль бус наймааны хэргээр дахин улс эх орныхоо бузарлаж эхэллээ. Түүний шившигт хэргийн мэдээлэлтэй зэрэгцэн хятад хоолны газарт, хятадуудаар дайлуулсан хоолныхоо тавгийг долоож буй зураг нь цахим сүлжээнд цацагдлаа. Хятад иргэнээр согтож унатлаа дайлуулж, улмаар хоолны тавгаа нохой шиг долоож буй энэхүү гутамшигт зураг нь эгэл жирийн монгол иргэдээ ёстой нүүр хийх газаргүй болгож байна. Монгол Улс минь, төр засаг минь даанч дээ. Ингэтэл турж үхэх шахсан, ичиж зовох булчирхайгүй болж эрээгээ алдсан нөхдийг элдэв хууль дүрэмд баригдалгүй яаравчлан татаж, дипломат албандаа “ОНЦ БАЙДАЛ” зарлаач ээ. Монгол Улсын итгэмжлэгдсэн төлөөлөгч, дипломат эрх бүхий эрхэмсэг консул яаж ингэж чадав аа.
Чех улсаас ХБНГУ руу дипломат дугаартай /089D93 77/ машинаар их хэмжээний эм, эмийн бэлдмэл зөөвөрлөж яваад саатуулагдсан, одоо Германы шоронд хоригдож буй Т.Мөнхбат гэгч мөн ОХУ-ын Улаан-Үд хотод консулаар ажиллаж байсан байдаг. Иймд дахин олон гутамшгийг сонсохгүйн тулд улстөрийн томилгоогоор илгээгдсэн бүх элчин, консулуудыг яаралтай татаж, улс орныхоо нэрийг буртаглаж болзошгүй гэмт үйлдлүүдийг таслан зогсоох цаг болжээ.

7 Сэтгэгдэлүүд

  1. ийм тэнэг ёстой хэлэх үг ч алга ман намын мѳхѳл энэ байдаг байхдаа

  2. новшнууд хэдэн халтар төгрөгний төлөө үхлээ юу улс эх орны эрх ашиг нэр төр гэж асар том зүйл байдаг юм үүний төлөө хэдэн зуун эх орончид алтан амиа өгсөн шүү

  3. Энэ Элбэгдоржийн үед дээд боловсролгүй байж хуурамч диплом өвөртөлсөн хулгайч луйварчин гээд хүнд гарууд гадаад дотоодгүй зөндөө бий. Төр засаг үүнийг шудрагаар яаралтай шалгах цаг нь болсон.

  4. Namiin barank hog sharnuud n elchingeer gadagshaa garad muu muuhai buhniig hiiged yawaa yumuu.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!