Өнөөдөр “Үхэх барилдлагатай шар барс өдөр”

Аргын тооллын 6 сарын 10. Билгийн тооллын 8. Үхэх барилдлагатай шар барс өдөр. Өглөө нар 04:53 минутад мандан, орой 20:50 минутад жаргана. Уг өдөр морь, нохой жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн. Эл өдөр ан гөрөө хийх, адгуус мал нядлах, хот тосгоны суурь тавих, хараал зүхлийг дарах, бүтээн байгуулалтын шав тавих зэрэг үйлд сайн. Эм найруулах, золиг гаргах, бөөгийн үйл үйлдэх, мод таслах зэрэгт муу. Аян замд одогсод чанх хойш мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь хулагана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Мацаг барих, цагаан хоол идэх, бясалгал бүтээл хийх зэрэгт маш тохиромжтой өдөр. Үсээ засуулбал нас уртасна. Бөөр, хөмхийдөө  мэс бүү хүргэ.

06 сарын 10-нд дэлхийн түүхэнд:

  • 1842 онд Николай Гоголийн “Амьгүй албат” найраглал хэвлэгдэн гарчээ.
  • 1943 онд Унгарын сэтгүүлч Ласло Биро бэх соруулдаг үзэг зохиож патентжуулжээ.
  • 1936 онд Москвад Союз мультфильм кино студи байгуулагдав.
  • 1998 оны энэ өдөр Астанаг Казакстаны шинэ нийслэлээр зарлав.

06 сарын 10-ны энэ өдөр төрсөн алдартанууд:

  • 1921 оны энэ өдөр Их Британий ханхүү Philip мэндэлжээ.
  • 1992 оны энэ өдөр загвар өмсөгч Kate Upton төрсөн.
  • 1989 оны энэ өдөр поп дуучин Alexandra Stan төржээ.

Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!