Өнөөдөр “Идэр барилдлагатай улаан хулгана өдөр”

Аргын тооллын 6 сарын 8. Билгийн тооллын 5. Идэр барилдлагатай улаан хулгана өдөр. Өглөө нар 04:54 минутад мандан, орой 20:48 минутад жаргана. Уг өдөр луу, бич жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд гахай, хулгана жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцдаас сэргийл. Эл өдөр гэмтнийг гэсгээх, тагнаж чагнах, шүүх, зарга үүсгэх, сүм дуганыг сэргээх, аравнайлах, тойн хувраг болох, огторгуйн үүд сахих зэрэгт сайн. Газар малтах, суваг шуудуу татах, хот балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэгт муу. Аян замд одогсод зүүн хойш мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Үсээ засуулбал эд малаар баян болно. Дашнямтай өдөр.

06 сарын 08-нд дэлхийн түүхэнд:

  • 1786 онд Нью Йоркт анх удаа зайрмаг худалдаж эхлэв.
  • 1824 онд АНУ-ын иргэн Ноа Кашинг угаалгын машин зохион бүтээснээ зарлажээ.
  • 1912 оны энэ өдөр Лос Анжелест Universal кино компани үүдээ нээв.
  • 1936 онд замын гэрлэн дохио анх удаа суурилуулжээ.
  • 1946 онд Олон улсын сэтгүүлчдийн байгууллага үүсчээ.
  • 2003 онд Европын холбоонд нэгдэх тухай бүх нийтийн санал асуулгад Польшууд нэгэн зэрэг зөвшөөрсөн хариу өгчээ.

06 сарын 08-ны энэ өдөр төрсөн алдартанууд:

  • 1925 оны энэ өдөр АНУ-ын 41 дэх ерөнхийлөгч George Bush-ийн эхнэр Barbara Bush мэндэлжээ.
  • 1977 оны энэ өдөр реппер Kanye West төрсөн.
  • 1955 оны энэ өдөр “www” буюу world wide web /дэлхийг холбогч сүлжээ / -г  үндэслэгч Сэрь Тимоти Жон Бернерс Ли мэндэлжээ.

Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!