Өнөөдөр “Хотол чуулган барилдлагатай хөх нохой өдөр”

Аргын тооллын 6 сарын 6. Билгийн тооллын 3. Хотол чуулган барилдлагатай хөх нохой өдөр. Өглөө нар 04:55 минутад мандан, орой 20:47 минутад жаргана. Уг өдөр бар, морь жилтнүүдийн ажил үйлс бүтээмжтэй сайн бөгөөд үхэр, луу, хонь, нохой жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж элдэв гэнэтийн гай барцдаас сэргийл. Эл өдөр арилжаа наймаа хийх, хуримтлалын сан байгуулах, үнэт эд эдлэл худалдан авах, өр зээл авах, зар сурталчилгаа явуулах, шинэ санаа, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ бусдаар хүлээн зөвшөөрүүлэх зэрэг бусдыг өөртөө эрхшээх үйл болон дэлгэрүүлэх үйл, ажилчин авах, номын ван лүн авах, нүүдэл суудал хийх,угаал үйлдэх, баруун урд зүгт ажил хөөцөлдөх зэрэг үйлнээ сайн. Нүүдэл суудал хийх, урлахуйн үйлд суралцах, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулах, гадагш явуулах зэрэгт муу. Аян замд одогсод баруун урагш мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Үсээ засуулбал эд малаар баян болно. Мэснээс болгоомжил. Балжиннямтай өдөр.

06 сарын 06-нд дэлхийн түүхэнд:

  • 1966 онд АНУ-ын сансарын Жемини-9 хөлөг гурван өдрийн нислэгээ дуусган эх дэлхийдээ газарджээ.
  • 1933 оны энэ өдөр АНУ-ын Нью Жерси мужийн Кэмден хотод жолооч нарт зориулсан анхны кино театр байгуулагджээ.
  • 2007 оны энэ өдөр их наймын бүлгийн уулзалт Германд эхлэв.

06 сарын 06-ны энэ өдөр төрсөн алдартанууд:

  • 1961 оны энэ өдөр Slаyer хамтлагийн дуучин Tom Araya мэндэлжээ.
  • 1599 оны энэ өдөр Испаний зураач Diego Velazquez төрсөн.
  • 1947 оны энэ өдөр кино жүжигчин Robert Englund төржээ.
  • 1992 оны энэ өдөр К-Поп дуучин Hyuna мэндэлсэн.

Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!