Чехийн Ерөнхий сайд Андрей Бабишийг огцруулахаар 120 гаруй мянган хүн жагсчээ

Чехийн ард иргэд өчигдөр Ерөнхий сайд Андрей Бабишийг огцруулахаар нийслэл Прага хотын төв талбайд хэдэн зуун мянгаараа гарч ирсэн байна. А.Бабишийг Европын холбооноос хууль бусаар татаас авч ашигласан хэмээн буруутгаж ийнхүү жагсаж байгаа аж. Прагийн төвд орших Вацлавын талбайд өчигдөр 120 гаруй мянган хүн гарч ирсэн хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. 

Чехүүд Ерөнхий сайдаа огцруулахаар хэдэн зуун мянгаараа гудамжинд гарч ирлээ

Хэрвээ энэ үнэн бол 1989 онд Хамба хилэнгийн хувьсгал хийж, хүний эрхийг хамгаалагч Вацлав Гавелыг Ерөнхийлөгчөөр сонгож байснаас хойш тус улсад ийм том хэмжээний эсэргүүцлийн жагсаал анх удаа болж байгаагүй юм.  Жагсаалыг зохион байгуулагчид Чех улс Европын холбооноос авсан татаасаа буцааж өгөх ёстой гэж үзэж, биелүүлэхийг А.Бабишаас шаардаж буй. Харин Ерөнхий сайд А.Бабиш өөрийгөө албан тушаалаа хэтрүүлээгүй хэмээн мэдэгдсээр байгаа аж.

Чехүүд Ерөнхий сайдаа огцруулахаар хэдэн зуун мянгаараа гудамжинд гарч ирлээ

Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!