Өнөөдөр “Хүчин төгсөх барилдлагатай хар бич өдөр.”

Аргын тооллын 6 сарын 4. Билгийн тооллын 1. Хүчин төгсөх барилдлагатай хар бич өдөр. Өглөө нар 04:56 минутад мандан, орой 20:45 минутад жаргана. Уг өдөр хулгана, луу, жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бич, тахиа жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцдаас сэргийл. Эл өдөр буян номын үйл хэргийг эхлэх, хувраг болох, урилга уншлага урих, тарни тоолох, сүм дуган нээх, үр тариа тарих, гэрээ хэлэлцээ хийх, нярайлах, зар сурталчилгаа явуулах, шинэ гэр байранд орох, бүжиг наадам хийх, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, мод тарих, бурханд залбирах,сан тавиулах, төмрийн үйл хийх, урлан бүтээх үйлд сайн. Шинэ хувцас эсгэх, өмсөх, чимэг зүүх, үхэгсэдийн үйл үйлдэх зэрэгт муу. Аян замд одогсод зүүн урд зүгт мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Үсээ засуулбал насан ахар болно. Хөлийн хуруундаа мэс бүү хүргэ.

06 сарын 02-нд дэлхийн түүхэнд:

  • 1937 онд анхны супермаркет АНУ-ын Оклахома хотод нээгджээ.
  • 1664 онд Нью Амстердам хотын нэрийг Нью Йорк болгон өөрчлөв.
  • 1977 онд Apple-ын анхны персональ компьютер худалдаанд гарав.
  • 1925 онд автомашин үйлдвэрлэгч Крайслер концерн байгуулагдлаа.

06 сарын 04-ний энэ өдөр төрсөн алдартанууд:

  • 1738 оны энэ өдөр Их Британий эзэн хаан 3-р Жорж мэндэлжээ.
  • 1975 оны энэ өдөр кино жүжигчин Angelina Jolie төрсөн.
  • 1985 оны энэ өдөр Польшийн хөлбөмбөгчин Lukas Podolski төржээ.

Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!