ОХУ-д зэвсгийн үйлдвэр дэлбэрчээ

ОХУ-ын Дзержинск хотод байрлах “Кристалл” хэмээх зэвсгийн үйлдвэрт бямба гарагт дэлбэрэлт болсон байна. Гэмтэж бэртсэн хүний тоо 80-д хүрээд байгаа бөгөөд тэдгээрийн 38 нь үйлдвэрийн ажилчид ажээ. Хоёр удаагийн дэлбэрэлтийн нөлөөгөөр ойролцоох гурван км-ийн радиуст доргион мэдрэгдэж, айл өрх болон хүүхдийн сургууль цэцэрлэг, барилгын цонх шил хагарчээ. Үйлдвэрийн захиргаанаас дэлбэрэлтийн шалтгааныг технологийн алдаа хэмээн тайлбарлаж, хүний амь нас хохироогүй болохыг нотолсон байна.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!