АНУ: Ирэх оны хоёрдугаар сарын сүүл гэхэд 100 сая орчим хүнийг вакцинжуулна

2020-12-03
1 min read

АНУ-ын Засгийн газраас ард иргэдийг вакцинжуулахын тулд хэрэгжүүлж буй Варп Спид хөтөлбөрийн ерөнхий зөвлөх Монсеф Слауи өнөөдөр/2020.12.3/ вакцинжуулалтын төлөвлөгөөг танилцууллаа.

Тэрбээр, Бид аливаа вакциныг зөвшөөрөл гарснаас нь хойш 24 цагийн дотор дархлаажуулалтад хамруулах газруудад нийлүүлэхийг зорьж байгаа. Иймээс эхний хүмүүст 12 дугаар сарын 11 юм уу 12-ноос вакцин хийж эхэлнэ гэж найдаж байна. Ирэх оны хоёрдугаар сарын сүүл гэхэд 100 сая орчим хүнийг вакцинжуулалтад хамруулна хэмээн тооцоолж байна. Тэгэхдээ энэ сард багтааж 20 сая хүнийг, нэгдүгээр сард 30 сая хүнийг, хоёрдугаар сард 50 сая хүнийг вакцинжуулах болно хэмээн мэдэгджээ.

АНУ иргэддээ хамгийн өндөр үр дүн үзүүлсэн Pfizer, Moderna компаниудын вакциныг тарих магадлалтай байгаа юм. Гэвч одоохондоо аль ч вакцин нь эрх баригчдаас албан ёсоор зөвшөөрөл аваагүй байгаа. Тухайлбал, Pfizer-ийн вакциныг зөвшөөрөх эсэхийг АНУ-ын хүнс, эмийн зохицуулах газар энэ сарын 10-нд, Moderna-гийн вакциныг зөвшөөрөх эсэхийг энэ сарын 17-нд хуралдан  шийдвэрлэх тов гарчээ.

Орчуулах »