НОК: Шинжилгээний хариу шаардахгүйгээр хотоос гаргана

2020-12-03
1 min read

Улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийн дагуу нутаг буцах хүсэлтэй хөдөө орон нутгийн иргэдийг PCR шинжилгээ хийлгэж нийслэлээс гаргахаар болсон. Тэгвэл өнөөдөр /2020.12.03/ Нийслэлийн онцгой комиссоос 2020 оны арваннэгдүгээр сарын 29, 30, арванхоёрдугаар сарын 1-ны өдрүүдэд өгсөн PCR шинжилгээ хийлгэсэн иргэдийг шинжилгээний хариу шаардахгүйгээр автотээврийн шалган нэвтүүлэх товчоогоор нэвтрүүлэх чиглэлийг өгчээ.

Орчуулах »