Өнөөдөр “Үл тохирох барилдлагатай шар луу өдөр”

Билгийн тооллын 27. Үл тохирох барилдлагатай шар луу өдөр. Өглөө нар 04:58 минутад мандан, орой 20:41 минутад жаргана. Уг өдөр хулгана, бич жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бар, туулай жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцдаас сэргийл. Эл өдөр хулгай дээрмийг дарах, хууль цааз батлах, хэрэглэх, эмнэг догшныг номхруулах, ад зэтгэрийг номхотгох, лус тахих, уул овоо тахих зэрэг үйлд сайн. Гүүр барих, газар ухах, загас барих, их гол мөрөн гатлах, усны суваг шуудуу татах, усанд юм угаах зэрэгт муу. Аян замд одогсод зүүн зүгт мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь бар,  луу, могой, бич, тахаи, гахай болой. Үсээ засуулбал өлзийтэй сайн. Нүд өвдөг, хөлийн булчиндаа мэс бүү хүргэ.

05 сарын 31-нд дэлхийн түүхэнд:

  • 1859 онд Английн “Биг Бэн” цамхагт цаг байрлуулжээ.
  • 1868 онд Парист анхны дугуйн уралдаан болсон байна.
  • 1924 онд хуучин ЗБСНХУ, БНХАУ хоёр дипломат харилцаа тогтоосон байна.
  • 1961 онд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улс тусгаар тогтносон.

05 сарын 31-ний энэ өдөр төрсөн алдартанууд:

  • 1930 оны энэ өдөр кино найруулагч Clint Eastwood төржээ.
  • 1948 оны энэ өдөр Led Zeppelin хамтлагийн бөмбөрчин агсан John Bonham төрсөн.
  • 1986 оны энэ өдөр реппер Waka Flocka Flame мэндэлсэн.

Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!