Баянзүрх дүүрэгт “Хүүхдийн амбулатори” ашиглалтад орлоо

Нийслэлийн Баянзүрх дүүргийн IX хороонд өчигдөр БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр баригдсан 50 ортой “Хүүхдийн амбулатори” нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон бусад холбогдох албаны төлөөлөл, эмнэлгийн эмч, ажилчид, тус хорооны иргэд, хүүхэд багачууд оролцсон байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Баянзүрх дүүрэг бол 340 гаруй мянган иргэд, оршин суугчтай нийслэлийн хамгийн том дүүрэг. Тэр дундаа 0-16 хүртэлх насны 120 гаруй мянган хүүхэд багачууд энэ дүүрэгт амьдардаг. Гэр хорооллын захын дүүрэгт анх удаагаа олон улсын стандартад нийцсэн, хүүхэд багачуудад эрүүл мэндийн үзлэг, оношилгоог цаг алдалгүй үзүүлэх, хэвтэн эмчлүүлэх боломжтой, мөн 25 төрлийн тоног төхөөрөмжөөр оношилгоо хийх хүчин чадалтай хүүхдийн эмнэлэг өнөөдөр ашиглалтад орж байгаад баяртай байна” хэмээв. Мөн “Энхтайван найрамдлын сангийн хамт олон өмнө нь манай Чингэлтэй дүүрэгт Хүүхдийн амбулатори, Налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн хэвтэн эмчлүүлэх эмнэлэг, Төв аймгийн Зуунмод хотод хүүхдийн цэцэрлэг барих гээд олон сайхан хүмүүнлэгийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Цаашдаа ч энэ мэт олон сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалт зэрэг эрүүл  мэнд, боловсролын чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг нийслэл хоттой хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байгаад нь талархал илэрхийлье” гэлээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!