Өнөөдөр “Арвитах барилдлагатай хөхөгчин үхэр өдөр”

Билгийн тооллын 24.  Арвитах барилдлагатай хөхөгчин үхэр өдөр. Өглөө нар 05:00 минутад мандан, орой 20:38 минутад жаргана. Уг өдөр могой жилтний ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бич, тахиа жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай  хандаж, элдэв гэнэтийн гай барцдаас сэргийл. Эл өдөр худалдаа наймаа хийх, шинэ бизнес эхлэх, элдэв хуримтлал сан үүсгэх, үнэт эдлэл авах, зээл тавих, зар сурталчилгаа явуулах, бясалгал хийх, үйлдвэр үйлчилгээний газар нээх, мал арилжаалах, номын ван лүн авах, нүүдэл суудал хийх, угаал үйлдэх, буг зэтгэрийг номхотгох газрын үүд боох зэрэг үйлд сайн. Цэрэг хөдөлгөх, булш бунхан ухах зэрэгт муу. Аян замд одогсод баруун зүгт мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үсээ засуулбал өвчин эмгэг ирнэ. Гуя шилбэ хонгондоо мэс бүү хүргэ

05 сарын 28-нд дэлхийн түүхэнд:

  • 2006 оны энэ өдөр Индонезийн ява арал дээр орших жокьякат хотод газар хөдөлж 4000 гаруй хүн амь үрэгджээ.
  • 1993 оны энэ өдөр Монако,Эритери улсууд нь нүб-ын гишүүн болсон.
  • 1961 оны энэ өдөр “Эмнести интернэшнл” хүний эрхийг хамгаалах байгууллага байгуулагджээ.
  • 1957 оны энэ өдөр ану -ын дуу бичлэгийн компаниудын холбоо жил бүрийн ” Грэмми ” шагналыг бий болгов
  • 1928 оны энэ өдөр английн нисгэгч эми жонсон англиас австрали хүртэл анхны улс дамнасан нислэг амжилттай үйлджээ

05 сарын 28-ны энэ өдөр төрсөн алдартанууд:

  • 1908 оны энэ өдөр английн зохиолч сэтгүүлч жеймс бондын тухай өгүүллэгүүд бичсэн Янг Ланкастер Флеминг төржээ
  • 1779 оны энэ өдөр ирландын яруу найрагч, байроны анд, ” Лалла Рук ” найраглалын Авто Томас Мур төржээ
  • 1660 оны энэ өдөр их британи ирландын хаан Георг мэндэлжээ

Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!