Өнөөдөр “Идэр барилдлагатай хөх хулгана өдөр”

Билгийн тооллын 23. Идэр барилдлагатай хөх хулгана өдөр. Өглөө нар 05:01 минутад мандан, орой 20:37 минутад жаргана. Уг өдөр луу, бич жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн. Эл өдөр сайн үйлсийг эхлүүлэх, гэрээ хэлэлцээ байгуулах, эе эвээ ололцох, хамтын нөхөрлөл хоршоо байгуулах, ураг садан бололцох,хурим найр хийх, лус тахих, үндсэн хөрөнгө болон үнэт зүйл худалдан авах, гэр бүл болох, гараг од тахих, төмрийн үйл хийх, урлан бүтээх үйлд сайн. Мэргэ төлөг тавих, морь уралдуулах, хүүхэд  үрчлэн авах, үхэгсэдийн үйл үйлдэх зэрэгт муу. Аян замд одогсод зүүн урд зүгт мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр,  туулай, морь, бич, тахиа болой. Үсээ засуулбал эд эдлэл, идээ ундаа элбэгшинэ. Элэг сүүж, хөлөндөө мэс бүү хүргэ.

05 сарын 27-нд дэлхийн түүхэнд:

  • 1703 онд Оросын хаан 1-р Петр Санкт Петербург хотын шавыг тавьжээ.
  • 1921 онд Афганистан улс тусгаар тогтнолоо зарлажээ.
  • 1930 оны энэ өдөр Америкийн Ричард Дрю тунгалаг наагч туузыг бүтээн stotch ба scotch tape нэрээр бүртгүүлэн патентаа авч байжээ.

05 сарын 27-ны энэ өдөр төрсөн алдартанууд:

  • 1922 онд кино жүжигчин Christopher Lee төржээ.
  • 1975 оны энэ өдөр реппер Andre 3000 мэндэлжээ.

Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!