ШЕЗ-ийн үйлчлэгчээс коронавирусний халдвар илэрсэн

2020-12-03
1 min read

ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2020.12.03-ний 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 16599 хүнд PCR шинжилгээг хийхэд долоон хүнээс коронавирус илэрчээ.

Улаанбаатар хотод нэг тохиолдол нэмэгдэж нийт 91 боллоо. Энэ нь өмнө нь батлагдсан хүний ойрын хавьтал болох ШЕЗ-ийн үйлчлэгч байсан. Тиймээс ойрын хавьлуудыг тусгаарлах арга хэмжээ авсан.

Сэлэнгэ аймагт зургаан тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 189,

Орхон /24/8 Архангай /3/, Говьсүмбэр /4/, Дархан-Уул /44/, Дорноговь/21/ аймгуудад шинээр тохиолдол бүртгэгдээгүй байна.

Орчуулах »