Тэмцэгчид даваа гаригт жагсаал хийнэ

Төрийн бус байгууллагууд болон, иргэний нийгмийн төлөөллүүд хамтран шатахууны үнийн хөөрөгдөл, хятадуудад өгсөн газартай холбоотой асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

Хэлэлцүүлэгт оролцсон машинтай жагсаал зохион байгуулагч Б.Цэгмид хэлэхдээ “Ирэх даваа гариг буюу энэ сарын 27-ны өдрийн 13.00 цагт төрийн ордны зүүн талд ард түмэн бид бензиний үнийн хөөрөгдлийн асуудлаар тэмцэл өрнүүлнэ. Бидний тавьж буй шаардлага тун энгийн. Хятадуудад  газар олгох гэж буй хамтын ажиллагааны гэрээг Засгийн газраас яаралтай цуцал. Хоёрдугаарт, шатахуун, мах өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хязгаарлах, зөв зохистой бодлого явуулах нь засгийн газрын үүрэг. Энэ үүргээ биелүүлэхийг шаардаж байна. Гуравдугаарт, Засгийн газар УИХ-ыг тарахыг шаардаж буй. Энэхүү тэмцэл гурван хоног үргэлжилнэ” гэв.

Энэхүү жагсаалд “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”, “Үнэн ба зөв нам”, “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”, “Хувиараа тээвэр эрхлэгчдийн нэгдсэн холбоо”, “Намгүй монгол хөдөлгөөн”, “Экологи зайсан ТББ” нар хамтран оролцох юм байна.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!