ЗАСАГ НОЁНЫ ОРЛОГЧ, ГЕНСЭКИЙН “ЗҮТГҮҮР” АНИА АЖЛАА ЭНДҮҮРЧ ХҮҮХДИЙН ЗУСЛАНД АНХААРЧ ЯВАА ГЭНЭ

Энэ сарын 20-ны өдөр хуралдсан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр хотын дарга С.Амарсайхан МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн чигжээсээр өөрийн нь албан бус орлогч буюу Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслийн удирдагч болсон Д.Мөнхжаргалыг баахан загнаж. Өнөөх нь ч төрийн ажлын дадлага туршлага багатай, бага ангийн багшаар төгсч, орчуулгын төв, дунд сургууль төдийхнөөс тэгтэл холдоогүйг хэлэх үү, “ажлаа хийж чадахгүй бол яваарай” хэмээн зандрахад нь нус нулимстайгаа хутгалдан, баахан гомдож.

Хүүхдийн баяр, Улсын наадам гэж байтал юу юугүй намар хаяанд ирж, мөнөөх л утааны улирал залгах тул нийслэлд түүхий нүүрс оруулахгүй байхаар тогтсон. Харамсалтай нь, Засгийн газрын 62 дугаар тогтоолоор хэрэгжүүлж буй түүхий нүүрс оруулахгүй байх ажлыг олигтойхон ч зохион байгуулсангүй хэмээн зандрах төдийд галын утааг агаар, орчны бохирдол хэмээн эндүүрч сээлфийдсэн “орлогч”бүсгүй тийнхүү уйлж унжсан юм байх. Сүүлийн үед МАН-ын генсэк Д.Амарбаясгалан болоод хотын Засаг ноён С.Амарсайхан нар ойлголцохоо больж, түнжин муутай байгаагаас ийнхүү нэг нэгнийхээ шургуулсан нөхдөд хатуурхах болсон гэдгийг Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид хэлж байна. Юутай ч хотын даргадаа аашлуулж, нөгөөтэйгүүр удахгүй эхлэх утааны улирал, агаар орчны бохирдолд туршлага, мэдлэг угаас дутах тул хэзээ мөдгүй солигдчихож мэдэхээр байгаа Д.Мөнхжаргал ахайтан маань гэр бүлийн бизнес болох “АХОБ” ХХК-ийнхаа ажиллуулдаг “Сансар” Хүүхдийн зусланд төрөөс таван төгрөгийн дэмжлэг олохоор хөөцөлдөж яваа сурагтай.

Утаа, агаар, орчны бохирдлыг л ойлгохгүй байгаа болохоос төслөөс тав, гурван төгрөг босгохдоо тунчиг мэргэшсэн гэдгийг нөхөд нь ёж утгаар хэлдэг аж. Нийслэлийн нийгмийн хөгжлийн хэлтэст ажиллаж байхдаа “Сансар” хүүхдийн зусландаа төвөггүйхэн мөнгө шийдүүлчихдэг байсантай адил Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл-Төслийн дэд зохицуулагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч байхдаа ч сүрхий байсан гэнэ. МАН-ын генсэк Д.Амарбаясгалантай нутаг ус, аниа агаа гэгддэгтээ л өдийг хүртэл буюу Хотын мэрийн албан бус орлогч болтлоо дэвшсэн болохоос бус ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээр аль хэдийнэ АТГ-ын хаалга татаж мэдэхээр гэдгийг ч эх сурвалжууд хэлж байна.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!