Өнөөдөр “Шид барилдлагатай цагаагчин тахиа өдөр”

Билгийн тооллын 21. Шид барилдлагатай цагаагчин тахиа өдөр. Өглөө нар 05:04 минутад мандан, орой 20:34 минутад жаргана. Уг өдөр үхэр, могой жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бар, туулай жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцдаас сэргийл. Эл өдөр буян номын үйлд шамдах, тариа будаа тарих, арилжаа наймаа хийх, өглөг өгөх, цар хүрээ ихтэй бизнес эхлэх, албан тушаал дэвших, мэргэ төлөг тавих,мэс засал хийлгэх, угаал үйлдэх, гэр бүрэх зэрэг үйлд сайн. Мал агтлах, нууц зөвөлгөөн хийх, ан гөрөө хийх зэрэгт муу. Аян замд одогсод баруун хойш мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Үсээ засуулбал өвчин эмгэг ирнэ. Цээжин биедээ мэс бүү хүргэ.

05 сарын 24-нд дэлхийн түүхэнд:

  • 1962 оны энэ өдөр ану “Меркурий” хэмээх сансрын хөлгийг хөөргөжээ
  • 1975 оны энэ өдөр зху сансрын хоёр нисэгч бүхий “Салют-4” сансрын станцийг хөөргөжээ.
  • 1990 оны энэ өдөр монгол улс “Хүүхдийн эрхийн тухай” конвенцид нэгджээ.         
  • 1985 оны энэ өдөр исланд улс цөмийн зэвсэггүй чөлөөт бүс гэж өөрийгөө зарлав.

05 сарын 24-ны энэ өдөр төрсөн алдартанууд:

  • 1941 оны энэ өдөр америкийн нэрт дуучин, яруу найрагч, хөгжмийн зохиолч Боб Дилан төржээ
  • 1905 оны энэ өдөр оросын нэрт зохиолч, 1965 оны нобелийн шагналт М.Шолохов мэндэлжээ.

Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!