Өнөөдөр “Үл тохирох барилдлагатай цагаан бич өдөр”

Билгийн тооллын 20. Үл тохирох барилдлагатай цагаан бич өдөр. Өглөө нар 05:05 минутад мандан, орой 20:33 минутад жаргана. Уг өдөр хулгана жилтний ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд үхэр, луу, хонь, нохой жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцдаас сэргийл. Эл өдөр хулгай дээрмийг дарах, хууль цааз батлах, хэрэглэх, эмнэг догшныг номхруулах, бүжиг наадам хийх, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, мод тарих, хараал зүхлийг дарах, уул овоо тахих зэрэг үйлд сайн. Шинэ хувцас  эсгэх, өмсөх, чимэг зүүх, загас барих, их гол мөрөн гатлах, усны суваг шуувуу татах, усанд юм угаах зэрэгт муу. Аян замд одогсод зүүн зүгт мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Үсээ засуулбал өлсөж ундаасна. Дал мөр, хүйс, дотор шагайдаа мэс бүү хүргэ.

05 сарын 23-нд дэлхийн түүхэнд:

  • 1922 онд Уолт Дисней киноны анхны студиэ байгуулсан байна.
  • 1949 онд ХБНГУ байгуулагдав.
  • 1880 онд Францад сүрчиг худалдаанд гарав.

05 сарын 23-ны энэ өдөр төрсөн алдартанууд:

  • 1951 онд шатрын их мастер А.Карпов төржээ.
  • 1973 оны энэ өдөр R&B дуучин Maxwell мэндэлжээ.

Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!