Баянзүрхчүүд энэ Бямба гаригт зуслан, ногоон бүсийг цэвэрлэнэ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг хангахын тулд бүх нийтийн их цэвэрлэгээг 7 хоног бүр тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

Тодруулбал, Зуслан ногоон бүс, байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хог хаягдлаас үүдэлтэй хөрс, усны бохирдол, халдварт өвчний тархалтаас сэргийлэх зорилгоор энэ бямба гаригт зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байна.

Их цэвэрлэгээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс албад, Засаг даргын дэргэдэх харьяа хэлтэс, албад, 28 хорооны ажилтан, албан хаагчид болон нийтлэг үйлчилгээний газруудын үйлчлэгчид оролцох юм. Иймд иргэд та бүхэн зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцоно уу. Түүнчлэн Зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээнд оролцохыг хүсэлтэй иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд дүүргтийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн 51-266579 дугаартай холбогдоно уу хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!