Сү.Батболдын шипи-г тээсэн УУЛЗАЛТ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга асан М.Энхболд нар Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар ажлаа өгч, Х.Нямбаатар хотын даргаар томилогдон Засагт өөрчлөлт орсны дараахан уулзсан нь олны анхаарлыг татаж байна.

Тэрчлэн тэдний уулзалт АН-ын Улс төрийн зөвлөлийн хурлын өмнө байсан нь бүр ч сонин.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг “цагдаажуулж”, дунд түвшний авлигын системийг илрүүлэн илчлэх даалгавар авснаа Х.Нямбаатар зарласан. Хорихын хаалгыг нээн Т.Бадамжунайг авчирч шидсэнээс өөрөөр Л.Оюун-Эрдэнийн шударга ёсны тэмцэлд ахиц гараагүй гэх хатуухан шүүмжлэлтэй энэ өдрүүдэд Н.Учралаар дамжуулж газар олголтын мэдээллийг ил болгосон ч хол яваагүй.

М.Энхболдын үед хамгийн их газар олгогджээ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр оюуны хулгай юу, Л.Гантөмөрийн охин Боловсролын зээлийн сангаар суралцсан зэрэг шантааж ханхлуулсан мэдээллүүд эрх баригч намыг улам бүр муухай харагдуулж буй нь үнэн.

Н.Учрал хүртэл өөрөө 7 хүүхэдтэй болчихсон байсан датагаар М.Энхболдын үед хамгийн их газар олгогдсон гэх асуудлыг гаргаж ирж тавьсан нь Л.Оюун-Эрдэнийн хувьд хэт түргэдсэн гоомой үйлдэл байв. Үүнийхээ араас хот дээр Х.Нямбаатарыг “томилсон” явдал хашир улстөрчдийн аазгайг хөдөлгөсөн биз.

Л.Оюун-Эрдэнийн эл болчимгүй тооцооллын нөгөө эрэгт Д.Амарбаясгалан хотын намын хороог авчих санаархлаа нууж ядан суугаа. Түүнд М.Энхболдын дэмжлэг зайлшгүй чухал…

Үргэлжлэлийг аравдугаар сарын 26-ны пүрэв гаригт хэвлэгдэх НИЙГМИЙН ШУУДАН сониноос

Орчуулах »