Д.Сарангэрэл: ХӨСҮТ-өөс эмчилсэн гэсэн бичиг хийж өгөхгүй

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 500 гаруй хүүхэд
сүрьеэгээр өвчилсөн гэсэн мэдээлэл тархаад байгаа билээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс тодруулахад “Өнөө өглөө ЭМЯ-наас ажлын хэсэг гарч ажилласан. Энэ асуудлаар хуралдсан. 2015 оноос хойш буюу дөрвөн жилийн турш энэ сургууль дээр сүрьеэгийн халдвар гарсаар явсан байна. Энэ асуудлыг ХӨСҮТ хяналтдаа авч, эмчилгээ хийж байна. Мэдээж эцэг, эхчүүд энэ асуудалд нэлээн эмзэглэж байгаа. Эмчилгээ их хүнд, хүүхдийн элэг гэмтээх хэмжээний эмчилгээ хийгдэх юм байна. Тиймээс эмчилгээ хийх хэрэг байна уу, үгүй юу гэдэг асуудал хүртэл яригдаж байна.  Одоогийн байдлаар ХӨСҮТ-ийнхний шалгалтаар 38 хүүхэд, нэг багш сүрьеэгийн халдвар авсныг батлаад байна. 15 дугаар сургуульд сүрьеэгээр өвчилж байсан багш ажиллаж байсан юм байна. ХӨСҮТ-өөс эмчилсэн гэсэн бичиг хийж өгөхгүй. Эмчлүүлээд гарлаа гэсэн лист бичиж өгнө. Түүнээс сүрьеэгүй гэдэг бичиг бол хийж өгөхгүй. Хэрэв үнэхээр тийм зүйл болсон бол хариуцлага тооцох болно” гэлээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!