Москва хотын Ялалтын талбайд Монгол дуу эгшиглэнэ

ОХУ-ын Москва хотод өнөөдөр Ялалтын баярын арга хэмжээ болно. Энэ жилийн арга хэмжээний хүндэтгэлийн тоглолтод Монгол Улсаас найрал дууны “Бадмаараг” хүүхдийн хамтлаг оролцохоор болсон билээ. Уг хамтлаг Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн Соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шаравын аялгуу, яруу найрагч Л.Өлзийтөгсийн үг “Өнө мөнхийн эх орон” дууг Ялалтын талбайд дуулахаар болсон байна. Мөн “Эх дороги”, “Смуглянка” дуулахаар хөтөлбөрт тусгагджээ.

Ялалтын баярын арга хэмжээний тусгай хөтөлбөрүүд  МҮОНРТ шууд дамжуулан хүрэх ажээ.

Монголын найрал дууны хүүхдийн хамтлаг анх удаа Ялалтын талбайд монгол болон орос дууг дуулахаар болж, нэгэн түүхийн гэрч болон үлдэх гэж байна.

МҮОНРТ-ээс “Болор одод” найрал дууны тэмцээнийг өнгөрөгч дөрөвдүгээр сард Улаанбаатар хотод зохион байгуулсан. Анхдугаар наадамд 13 баг орос, монгол дуугаар өрсөлдсөнөөс СУИС-ийн “Бадмаараг” ахлах сургуулийн сурагчид шалгарч Ялалтын талбайд дуулах эрхийг авсан билээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!