Осолдсон онгоцны зорчигчдод хариуцлага тооцно

Москвагаас – Мурманскийн чиглэлд хөөрсөн нисэх онгоц техникийн саатлаас болж буцан, Шереметьевогийн нисэх буудалд ослын буулт хийхдээ осолдсон харамсалтай хэрэг өнгөрөгч ням гаригт гарсан. Тус онгоцонд 73 хүн зорчиж явсан бөгөөд тэдний 41 нь амиа алдсан юм.

Онгоцны ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа албаны хүмүүс камерын бичлэгнээс нэгэн бичлэг илрүүлсэн нь Орост шуугиан дэгдээгээд байгаа ажээ. Учир нь шатаж эхэлсэн онгоцны хамгийн урд талын VIP суудлууд дээр сууж байсан хүмүүс ослын үед гар тээшээ авах гэж эгнээ хоорондын коридорыг хааснаас олон хүмүүсийн зам хаагдаж амиа алдсан нь бичлэгнээс тодорхой болсон байна.

ОХУ-ын хуулийн байгуулагын мэдэгдсэнээр “Гар тээшээ аваад гарсан байгаа хүмүүс”-ийг шалгаж хариуцлага хүлээлгэх болно гэжээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!