Дэлхийн холын зайн гүйлтийн тэмцээнд Монголын гурван тамирчин байр эзэлжээ

Дэлхийн холын зайн гүйлтийн уламжлалт 6 ба 10 өдрийн нээлттэй тэмцээн Нью-Йорк хотод болж өндөрлөв.Дөрөвдүгээр сарын 22-оос тавдугаар сарын 2-нд болсон 24 дэх удаагийн тэмцээнд 27 орны 72 тамирчин оролцжээ.

Ингэхэд эрэгтэйчүүдийн 10 өдрийн гүйлтийн ангилалд дэлхийн гүйлтийн аварга, ОУХМ Б.Буджаргал 759 миль буюу 1221.8 км замыг туулж нэгдүгээр байрт орсон байна. Тэрбээр, өнгөрсөн жилийн тэмцээнд 810 миль буюу 1300 км гүйсэн юм. Мөн зургаан өдрийн гүйлтийн 50-59 насны эмэгтэй ангилалд Ж.Батчимэг 499.5 км замыг туулж нэгдүгээр байр, 60-69 насны эрэгтэй ангилалд ОУХМ Ш.Батсүх 486.7 км туулж хоёрдугаар байр эзэлжээ. Манай тамирчдаас Ц.Түвшинжаргал бэртлийн улмаас тэмцээнийг дундаас нь орхисон аж.

Дэлхийн холын зайн гүйлтийн тэмцээнд Монголын гурван тамирчин байр эзэлжээ
Дэлхийн холын зайн гүйлтийн тэмцээнд Монголын гурван тамирчин байр эзэлжээ
Дэлхийн холын зайн гүйлтийн тэмцээнд Монголын гурван тамирчин байр эзэлжээ
Дэлхийн холын зайн гүйлтийн тэмцээнд Монголын гурван тамирчин байр эзэлжээ

Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!