www.119.mn сайтад саатал гарсан тул шинжилгээний хариуг МЕССЕЖЭЭР өгч байна

2020-12-02
1 min read

Нийслэлд шинжилгээ авах 20 цэгт /2020.12.01/ 6662 иргэн шинжилгээнд хамрагдсан. Өнөөдрөөс шинжилгээ авах цэгүүдэд иргэдийн дараалал харьцангуй бага байв. Хот хоорондын нийтийн тээвэрээр 14 чиглэлд 74 автобус 2531 иргэн, орон нутгаас Нийслэл уруу 7 чиглэлд 14 автобус 204 зорчигч зорчсон. Нийт 88 автобус 2735 зорчигч зорчсон. Мөн Улаанбаатараас хувийн 255 тээврийн хэрэгсэл гарчээ.

Бүртгэлийн www.119.mn сайт ажиллахгүй, шинжилгээний хариу зөрүүтэй зэрэг саатлаас шалтгаалан иргэд хотоос гарч чадахгүй байх, хувийн тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэд иргэний үнэмлэхгүй, нийтийн тээвэрээр зорчигчид цагтаа ирэхгүй байх зэрэг сааталууд гарсан байна.

Бүртгэлийн www.119.mn сайт бүрэн ажиллахгүй тул иргэдэд шинжилгээний хариуг үүрэн холбооны компаниудаар дамжуулан иргэдэд мессежээр хүргэх, Нийслэлийн мэдээлэл технологийн газраас хөгжүүлсэн программ хангамжийг ашиглан иргэний үнэмлэхний QR кодод мэдээлэл оруулж, хяналт тавьж буй цагдаагийн албан хаагчид гар утас болон одоо ашиглаж буй төхөөрөмж ашиглаж мэдээлэл авч байхаар шийдвэрлэв.

Авто тээврийн үндэсний төв

Орчуулах »