ОХУ-д нисэх онгоц осолджээ

ОХУ-д өчигдөр /2019.05.05/ “Sukhoi Superjet 100” нисэх онгоц осолджээ. Энэхүү онгоц нь Москвагаас Мурманскийн чиглэлд хөөрсөн хөөрсөн бөгөөд хагас цагийн дараа техникийн саатлаас болж буцан, Шереметьевогийн нисэх буудалд ослын буулт хийх гэж байжээ.

Онгоц буухдаа маш хүчтэй газардсанаас болж онгоцны хөдөлгүүр шатаж эхэлсэн байна. Онгоцонд нийт 73 зорчигч, нисэх багийн таван гишүүн явснаас 41 хүн амь үрэгдсэн харамсалтай явдал болжээ.

Албаныхны мэдээлж буйгаар, амиа алдагсдын дотор хоёр хүүхэд байсан бол амьд үлдсэн хүмүүсээс гурвынх нь биеийн байдал маш тааруу байгаа аж.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!