Ялалтын баярын жагсаалд 13600 цэргийн албан хаагч оролцоно

Москва хотын Улаан талбайд энэ сарын 9-ний өдөр Аугаа их эх орны дайны ялалтын 74 жилийн ойд зориулсан цэргийн парад болно. Энэ жилийн жагсаалд нийт 13600 цэргийн албан хаагч, 130 гаруй орчин үеийн дугуйт болон гинжит техник, зэр зэвсэг, 74 нисдэг тэрэг оролцох талаар ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурджээ. Тодруулбал, “Искандер-М” пуужингийн систем, стратегийн пуужингийн “Яарс” болон “Армата” систем, БМП “Курганец”, БТР “Бумеранг” танк, стратегийн бөмбөгдөгч Ту-160, Ту-95МС, Ту-22М3, сөнөөгч Су-35С болон Су-30СМ зэрэг агаарын 74 хөлөг онгоц оролцох аж.

Тус улсын Батлан хамгаалах яамнаас танилцуулснаар, механикжсан цувааг уламжлал ёсоор Ялалтын бэлгэ тэмдэг болсон “Т-34-85” хуягт танкууд тэргүүлэх юм байна. Механикжсан цуваа явж өнгөрсний дараа Улаан талбай дээгүүр цаг агаарын байдал таатай байвал Агаар-сансрын хүчний нисэх онгоцууд сүр хүчийг үзүүлэх аж.

Ялалтын баярын жагсаалын нэгдсэн бэлтгэлийг 14 удаа хийх бөгөөд энэ удаагийн бэлтгэлд нийт 10 мянга гаруй цэрэг оролцсон байна. Алабино тосгонд дөрөвдүгээр сарын 8-ны өдөр нэгдсэн бэлтгэл хийгдсэн бол хоёр өдрийн өмнө Улаан талбайд баярын жагсаалын шөнийн бэлтгэл явагджээ. Энэхүү бэлтгэлд ОХУ-ын нисэх хүчний бие бүрэлдэхүүн оролцоогүй аж.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!