“Харилцаа холбооны сүлжээний зохицуулалт” хэлэлцүүлэг зохион байгууллаа

2022-12-16
1 min read

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Новотел зочид буудлын хурлын танхимд “Харилцаа холбооны сүлжээний зохицуулалт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, улс орны эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг харилцаа холбооны сүлжээг өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад тулгамддаг асуудал, шийдвэрлэх арга зам, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болоод шинээр батлагдан гарсан Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулж буй баримт бичгүүдийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлэгт харилцаа холбооны сүлжээ,  үүрэн холбоо, интернэт, дата төв болон сансрын холбооны үйлчилгээ эрхлэгч 33 байгууллагын 50 гаруй төлөөлөгч оролцлоо.

Энэхүү арга хэмжээний үеэр ХХЗХ-ны ЗБХГ-ын ХХСДБХ-ийн дарга Х.Нинжболор “Сүлжээний зохицуулалтын чиг хандлага, зохицуулалтын орчин” сэдвээр, мэргэжилтэн М.Ангараг Сүлжээний зохицуулалтын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Зөвшөөрлийн тухай хуулийг даган өөрчлөлт оруулж буй баримт бичгийн талаар, ИСҮХ-ийн дарга Т.Батболд “Мэдээллийн сүлжээний зохицуулалтын талаарх ерөнхий ойлголт” сэдвээр тус тус танилцуулж хэлэлцүүлэг өрнүүллээ.

ХӨТӨЛБӨР

“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ СҮЛЖЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

ЦагҮйл ажиллагаа
08:30-09:00Оролцогчдын бүртгэл
09:00-09:10Нээлтийн үгГ.Чинзориг, ХХЗХ-ны дарга
Харилцаа холбооны сүлжээний зохицуулалтЧиглүүлэгч: Б.Мягмарнаран /ХХЗХ-ны ЗБХГ-ын дарга/
09:10-09:30Сүлжээний зохицуулалтын чиг хандлага, зохицуулалтын орчинИлтгэгч: Х.Нинжболор /ХХСДБХ-ийн дарга/
09:30-10:00Сүлжээний зохицуулалтын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналИлтгэгч: М.Ангараг /ХХСДБХ-ийн мэргэжилтэн/
10:00-11:30Хэлэлцүүлэг /асуулт хариулт/
11:30-11:50Цайны завсарлага
11:50-12:10 Мэдээллийн сүлжээний зохицуулалтын талаарх ерөнхий ойлголтИлтгэгч: ИСҮХ-ийн дарга Т.Батболд
12:10-12:40Хэлэлцүүлэг /асуулт хариулт/
12:40-12:50Дүгнэлт, хаалт: Д.Сэрээдорж, ХХЗХ-ны Ажлын албаны дарга
Орчуулах »