Архангай аймагт галзуу өвчин илэрчээ

0
555

Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн “Их мухар” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 3 км-т/ тус багийн малчин  Г, П нарын 2 хонинд энэ сарын 6-ны өдөр мал, амьтны халдварт “Галзуу” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, АМЭАЦЛ-д шинжлүүлэхэд энэ сарын 11-ний өдрийн 17-181 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон.

Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн ’’Хөшөөт’’ гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 5 км-т/ тус багийн малчин З-гийн 2 хонинд энэ сарын 15-ны өдөр мал, амьтны халдварт “Галзуу” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, АМЭАЦЛ-д шинжлүүлэхэд энэ сарын 18-ны өдрийн №167 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон.

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Баян-Эрхт багийн “Тулгатын-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 50 км-т/ малчин Б-гийн 1 үхэр энэ сарын 18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд энэ сарын 19-ний өдрийн 17-440 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!