Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна

2022-11-30
2 мин уншина

Нийслэлийн өмчит “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр дараах төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын болон гадаадын хуулийн этгээд/түншлэл-ийг төслийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Төсөл хэрэгжүүлэх эрх олгогдсон хуулийн этгээд/түншлэл нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр төслийг санхүүжүүлж, холбогдох ажил үйлчилгээг хийж гүйцэтгэнэ.

Төслийн нэрГүйцэтгэх ажилСанал хүлээн авах хугацаа
1“Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах нь төсөл”УБХК2022/11-01Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 14, 15, 18, 19 дүгээр хороод, 3, 4 дүгээр хороолол, Ард аюушийн өргөн чөлөө, Эх нялхсын уулзвараас Өргөө кинотеатрын уулзвар хүртэл, худалдааны төв орчмын замын урд, хойд талын авто зогсоолын шинэчлэл, засвар, үйлчилгээг хийж, замын хажуугийн төлбөртэй зогсоол болгон гэрээний хугацаанд менежментийг хийж гүйцэтгэнэ.2022.12.19-ний өдрийн 11:00 цаг хүртэл
2“Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах нь төсөл”УБХК2022/11-02Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 1 дүгээр сургуулийн уулзвараас Их тойруугийн уулзвар хүртэл, Сөүлийн гудамжны замын урд, хойд талын авто зогсоолын шинэчлэл, засвар, үйлчилгээг хийж, замын хажуугийн төлбөртэй зогсоол болгон гэрээний хугацаанд менежментийг хийж гүйцэтгэнэ.2022.12.20-ны өдрийн 11:00 цаг хүртэл
3“Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах нь төсөл”УБХК2022/11-03Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, “Спортын төв ордон”-ны баруун талын 2935м2 талбайтай авто зогсоолын байршилд газрын 0 түвшин дээрээ ногоон байгууламжийн тохижилт бүхий газар доорх /1-3 давхар/ авто зогсоолыг барьж байгуулан гэрээний хугацаанд менежментийг хийж гүйцэтгэнэ.2022.12.21-ний өдрийн 11:00 цаг хүртэл
4“Такси вэйн төсөл”УБХК2022/11-04Төслийн хүрээнд ухаалаг систем бүхий 8- 16 хүний суудалтай авто машинаар тодорхой маршрут, хэрэглэгчийн захиалгын дагуу зорчигч тээвэрлэх үйлчилгээ үзүүлж, гэрээний хугацаанд менежментийг хийж гүйцэтгэнэ.2022.12.14-ний өдрийн 11:00 цаг хүртэл

Төсөл хэрэгжүүлэгчийг Засгийн газрын 2012 оны 103 дугаар тогтоолын хавсралтаар баталсан журам, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 209 дүгээр тогтоолоор батлагдсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын нэмэлт, өөрчлөлтийн дагуу сонгон шалгаруулна.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн этгээд/түншлэл нь сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан техникийн болон санхүүгийн чадвартай байх шаардлагатай.

Баримт бичгийн үнийг төлж сонгон шалгаруулалтын материалыг доорх хаягаар авна уу.

Хаяг: “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК

905 тоот, 9 давхар, Хангарди ордон, Нийслэлийн засаг захиргааны II байр, Жигжиджавын гудамж, Бага тойруу – 15160, 1 дүгээр хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

Утас: 976-77770002, 95659448/ажлын цагаар/

Сонгон шалгаруулалтын баримт бичгийн бусад мэдээлэл

Хүлээн авагч:   “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК

Банк, дансны дугаар: Худалдаа, хөгжлийн банк, 470013601

Гүйлгээний утга: төслийн дугаар /УБХК2022/11-…/, 1 хуулийн этгээдийн нэрийг бичнэ.

“УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ” ХК

Орчуулах »