Шороон шуурга шуурна

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө Монгол Алтайн нуруу, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 градус, Алтайн өвөр говиор 20-25 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 градус, Хангайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи өдөртөө нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Онон, Улз голын хөндийгөөр өдөртөө 14-19 градус, бусад нутгаар өдөртөө 22-27 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 15-17 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар өдөртөө 19-24 градус, бусад нутгаар өдөртөө 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө сэрүүсч 10-12 градус дулаан байна.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!