ЭРХ МЭДЛИЙН СҮҮДЭРТ НУУГДСАН ЭРХ АШИГ

– Ялагдлын цагаан туг өргөхөд бэлэн болжээ, эрх баригчид –

    МАН-ын нөлөө бүхий эрхмүүд хэзээнээсээ албан тушаал, эрх мэдэл, ашиг сонирхлоороо нэгдэж явдаг нөхөд. Өнгөрсөн сонгуулиар УИХ-д 65 суудал авч түүхэнд бичигдэх онцгой “гавьяа” байгуулсан хүмүүс бол МАН-ынхан. Сонгогчдын итгэлийг ийм өндөр хувиар авна гэдгийг тэд өөрсдөө ч төсөөлөөгүй гэдэг. Ерөнхийдөө олонхи болох нөхцөлтэйгээр сонгуулийн дүнг хүлээж байв. Харин сонгуулийн дүн тэдний тооцоолсноор өөрөөр эргэсэн нь гэнэтийн баяр байлаа. Тухайн үедээ энэ нь ялалт байсан боловч өнөөдөр тус намынхан ялагдал хүлээж эхэллээ. Гол шалтгаан нь юу байв. Хариулт маш энгийн. Ердөө албан тушаалын төлөөх тэмцэл тэднийг ялагдлын цагаан туг өргөхөд хүргээд буй. Ялагдлын цагаан тугийн анхны шонг татсан хүний нэг бол яах аргагүй У.Хүрэлсүх. Ерөнхий сайдын сэнтийд заларсан цагаасаа хойш тэрбээр халаа сэлгээ, албан тушаалын төлөөх тэмцэлд орж өөрсдийн гэсэн ах дүү амраг садан, найз нөхөд гээд өөрийн гэх хамааралтай бүхнээ томилж байна. Гэхдээ энэ бүхнийг тэрбээр ганцаараа хийгээгүй ээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын удирдлаган дор намынхаа болон ардчилсан намын нөхдүүдийн оролцоотойгоор энэ бүхнийг иргэдийнхээ нэрийн өмнөөс гэсэн хуурамч хаягтайгаар гүйцэлдүүлж байгаа аж. Одоо түүний дараагийн” бай” Монголбанк. Төв банкны удирдлагуудыг солихоор завдаж байгаа нэг шалтгаан нь сарын өмнө татан буугдсан “Капитал” банктай холбоотой. Уг нь тус банкны 100 хувийн эзэмшигч УИХ-ын гишүүн Ундармаа юм. Гэтэл Төв банк арилжааны банкинд хяналт тавиагүй гэсэн шалтгаанаар удирдлагуудыг нь сольж өөрийн хүнээр багаа бүрдүүлэх сонирхол хэдийнэ эхлээд байгаа ажээ. Эхнээсээ Төв банкны Ерөнхийлөгчийн суудалд санаархсан хуучин удирдлагуудын багийн нэрс хэвлэлийн мэдээлэлд “цохиж” явна. Үүний нэг нь Монголбанкны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, Лондонгийн төлөөлөгчийн газарт захирлаар томилогдон ажиллаж байсан Д.Энхжаргал. Тэрбээр “ Тээвэр хөгжлийн хөгжлийн банк”-ны хувьцаа эзэмшигч. Өнгөрсөн хугацаанд тус банкны үйл ажиллагаа мөн л доголдож хувийн банкаа аврахын тулд Монголбанкны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Энхжаргал ашиг сонирхлын зөрчил гаргаж байсан удаатай. Тодруулбал, “ Оюуны Ундраа” компани тус банкны хувьцаа эзэмшигч хэрнээ банкны удирдлагадаа орж чадахгүй байна гэсэн гомдол гаргаж Д.Энхжаргалтай шүүхдэлцэж байв. Ер нь бол хууль дүрмээр энэ тохиолдолд банкны хувь эзэмшигчид Хувь нийлүүлэгчдийн хурлаа зарлаж шийдвэрээ Монголбанкинд танилцуулах ёстой байдаг аж. Гэтэл энэ бүхнийг танилцуулахгүй, зөвхөн өөрийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд тухайн үед Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Энхжаргал ажиллаж байсныг одоо хэрнээ ярилцдаг.

    Өөр бас нэг шалтгаан нь Тээвэр хөгжлийн банкны хөрөнгө оруулагч Армин “Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр ажилладаг Д.Энхжаргал хөрөнгө оруулаач гэж гуйж шахсаар байгаад гэр бүлийнхээ банкинд хөрөнгө оруулалт авсан. Гэтэл одоо бүх хөрөнгө оруулалт минийх гээд байгаагийн учрыг олохгүй байна “ гэсэн аргаа барсан тайлбар хийж байжээ. Үүгээр зогсохгүй Д.Энхжаргал нь Үндэсний аюулгүй байдалд халдсан нэгэн шийдвэрийг гардан хийсэн сураг бий. Монголыг Хятадын мэдэлд өгөх свопын гэрээг санаачилж, удирдсан гэдэг. (Энэ бол одоо ч нууцын зэрэглэлд хамаардаг) Өөрөөр хэлбэл, энэ нь Монгол Улсын тусгаар тогтнолын эсрэг үйлдэл болсон. Харин яагаад одоо хүртэл энэ асуудлыг дахин ярьж шалгахгүй, тэгсхийгээд өнгөрснийг ойлгохгүй байгаагаа учирлаж байсан. Хэрвээ энгийн иргэн ийм хэрэгт оролцсон, өдүүлсэн бол аль хэдийнэ аавын хаалга татсан байх учиртай. Гэтэл эрх баригч, намын нөлөөтэй хүмүүсээр өөрийгөө тойруулдаг Д.Энхжаргалын энэ үйлдлийг хэсэг бүлэг хүмүүс мэдээд, мартах төлөвлөгөөнд нь оруулсан бололтой. Монгол Улсын Төв банкны “толгойд” байсан энэ эрхэм өнөөдөр юу хийж явна. Тэрбээр Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоо гэгчийг Лондон дахь төлөөлөгчийн захирал байхдаа байгуулж явсан бөгөөд энэүү төрийн бус байгууллагын үйл ажиллагааны зорилго нь одоо хэрнээ тодорхойгүй байна. Өмнө нь төрийн өндөр албан тушаал хашиж явахдаа Монгол Улсынхаа эсрэг үйлдлийг санаачилж, бүр гардаж явсан энэ эмэгтэй гадаадад амьдарч байгаа эмэгтэйчүүдийн төлөөллийг багтаасныг шалгахад илүүдэхгүй биз ээ. Нөгөөтэйгүүр Төв банкны удирдлагыг халах солих асуудал яригдах үед заавал Д.Энхжаргалын нэр яваад байдаг нь ямар учиртай юм бол. Ерөнхий сайд сонгуулийн жил дөхсөн энэ үед өөрийн гэсэн хүнээ томилуулж ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхээр санаархаж эхлэв үү.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!