Хүүхдийг цамцаар нь шээс арчуулсан СӨХ-ын ажилтныг саатуулжээ

Бага насны хүүхдийг загнаж, дарамтлан цамцаар нь шээс арчиулж буй мэдээлэл олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад байгаа.

Тодруулбал, СХД-ийн 6-р хорооны “Хайрхан” хорооллын “Хайрхан СӨХ”-ны ажилтан бага насны хүүхдийг нийтийн зам талбай руу бие заслаа хэмээн загнаж, дарамталж, цамцаар нь шээсийг нь арчуулж, зургийг нь цахим орчинд нийтэлсэн асуудал гарсан юм.

Image may contain: one or more people and text

Ингэхдээ тус СӨХ-ны ажилтан оршин суугчдынхаа фэйсбүүк группэд “Дургүй хүрээд шээсийг нь арчууллаа. Хүүхдүүддээ ухаан суулгая даа эцэг, эхчүүдээ” хэмээн бичжээ. Гэвч тэрхүү үйлдлээ бахархалтайгаар цахим орчинд нийтэлсэн ажилтанг тус байрны оршин суугчид шүүмжилж ” хүний нялх үрээс уучлал гуй” хэмээн дургүйцэж эхэлсэн байна.

Тэрхүү СӨХ-ийн ажилтныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст саатуулан шалгаж эхэлжээ.

1 сэтгэгдэлтэй

  1. ЗҮЙ ЁСНЫ ШААРДЛАГА ТАВИХ ЁСТОЙ ТҮҮНЭЭС ХҮҮХДИЙГ ДАРАМТАЛЖ БОЛОХГҮЙ сААТУУЛАХ НЬ ЗӨВ


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!