Өнөөдөр “Арвитах барилдлагатай шар хулгана өдөр”

Аргын тооллын 04 сарын 21. Билгийн тооллын 17. Арвитах барилдлагатай шар хулгана өдөр. Өглөө нар 05:53 минутад мандан, орой 19:50 миутад жаргана. Уг өдөр луу, бич, жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн. Эл өдөр худалдаа наймаа хийх, шинэ бизнес эхлэх, элдэв хуримтлал сан үүсгэх, үнэт эдлэл авах, зээл тавих, зар сурталчилгаа явуулах, бясалгал хий, үйлдвэр үйлчилгээний газар нээх, гэр бүл болох, гараг, од тахих, уул овоо тахих зэрэг үйлд сайн. Мэргэ төлөг тавих, морь уралдуулах, хүүхэд үрчлэн авах, загас барих, ил гол мөрөн гатлах, усны суваг шуудуу татах, усанд юм угаах зэрэгт муу. Аян замд одогсод зүүн зүгт мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, мич, тахиа болой. Үсээ засуулбал өнгө зүс доройтно. Шагай, хоолой, хүзүүндээ мэс бүү хүргэ.

04 сарын 21-нд дэлхийн түүхэнд:

  • 1944 онд Франц эмэгтэйчүүд сонгуульд саналаа өгөх эрхтэй болжээ.
  • 1954 онд ЗХУ НҮБ-ын гишүүн орон болов.
  • 1960 онд Бразил улсын нийслэл Бразил хот болов.
  • 1792 онд Польш хаант Оростой нэгдэж байжээ.

04 сарын 21-ний энэ өдөр төрсөн алдартанууд:

  • 1926 оны энэ өдөр Английн хатан хаан II Elizabeth мэндэлжээ.
  • 1992 оны энэ өдөр Испаний хөл бөмбөгчин Isco төржээ.
  • 1959 оны энэ өдөр Британий The Cure хамтлагийн дуучин Robert Smith мэндэлсэн.

Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!