Хотын даргын “хачин” орлогчид

Хотын дарга С.Амарсайхантай холбоотой асуудлууд дуусахгүй нь бололтой. Тодруулбал, түүний хамаарал бүхий компани туул голын дунд барилга барьж нийслэлчүүдийг ундны усгүй болгох гэж байгаа талаарх мэдээлэл цацагдаж олон нийтийг нилээдгүй бухимдуулах болсон. Ингээд ч зогсохгүй тэрбээр зургаан орлогчтойгоор ажиллах болсон нь нилээд хэл ам дагуулаад буй. Энэ мэт нөхцөл байдал намжаагүй байхад орлогчоор томилогдсон эрхэмүүд эзнийхээ чихнээс хонх уяж эхэллээ.

Агаарын бохирдол хариуцсан дарга нь түймрийн голомтод сэлфи хийж албан тушаалаа танилцуулсан нь асуудал дагуулаж эхэлсэн бол өчигдөр оройноос эхлээд нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангийн 00-н асуудлыг олон нийт шүүмжилж эхэллээ.

Учир нь тэрбээр нэгдүгээр орлогч болонгуутаа зөвхөн өөртөө зориулж, ганцхан хүн биеэ засах зориулалттайгаар 00 тохижуулжээ. Үнэтэй плита, суултуур гэх мэтээр тохижуулсан тус 00 руу нь үйлчлэгч орохоос өөр хүн орох эрхгүй гэнэ. Ажилтнууд нь доод давхартаа бие засж чадахгүй улмаас дээшээ гарч бие засч эхэлсэн тухай албан бус эх сурвалжууд мэдээллэж байна. 

Ямартай ч хотын даргын орлогчоор мэдрэмжгүй, хачин хүмүүс томилогджээ гэхэд хэлсдэхгүй биз.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!