Хүүхдийн асуудлыг сошиалд бус 108 утсанд мэдээлж байгаарай

2022-11-03
1 min read

Өчигдөр шөнө түгжээтэй хүйтэн чингэлэгт бага насны хоёр хүүхэд байсан талаар олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байна.

Тухайн асуудлыг харьяа дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс болон хүүхэд хамгааллын хамтарсан баг шалган судлахад хоёр хүүхдийн ээж нь ТҮЦ-т ажилладаг бөгөөд тухайн орой хүүхэд харах хүний бие тааруу байсны улмаас хүүхдүүд ээ ТҮЦ-д авчран хамт байсан байна.

Хоёр хүүхдийн ээжийг бие засаад ирэх хооронд хүүхдүүдийн зургийг авч олон нийтийн сүлжээнд тавьсан аж. Хүүхэд хамгааллын баг ажиллахад хоёр хүүхдийн биеийн байдал сэргэлэн цовоо, ил харагдах хүчирхийллийн шарх сорвигүй байсан бөгөөд ээжид хүүхдээ хараа хяналтгүй үлдээхгүй байхыг анхаарууллаа.

Цаашид иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллага хүүхэдтэй холбоотой асуудлыг шууд олон нийтийн сүлжээнд зураг, бичлэгтэй нь цацах бус хүүхдийн тусламжийн утас 108-д мэдээлж байхыг уриалж байна.

108 ГБХЗХГ: Хүүхдийн асуудлыг сошиалд бус 108 утсанд мэдээлж байгаарай

Эх сурвалж: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орчуулах »