Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх төлөвлөгөөг баталжээ

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах хороо өчигдөр хуралджээ. Хуралд хорооны дарга Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, хорооны гишүүд болон Зохион байгуулалт, Соёл, урлаг, Гадаад арга хэмжээ, Хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны  дэд  ажлын хэсгийнхэн оролцсон байна.

Чиглэл хариуцсан дэд ажлын хэсгүүдийн төлөвлөгөөг хэлэлцэн нэгтгэж, ойн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөтэй уялдуулан баталжээ. Батлагдсан төлөвлөгөөний дагуу шуурхай, үр дүнтэй ажиллахыг Шадар сайд үүрэг болгосон байна.

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг угтан Монгол, Оросын дайчдын тухай уран сайхны, баримтат, түүхэн кино, жүжгүүдийг бүтээн үзэгчдийн хүртээл болгох, цуврал сурвалжлага, нэвтрүүлэг бэлтгэж, МҮОНРТВ-ээр олон нийтэд хүргэх, ёслолын жагсаал, буудлага хийх, нисэх хүчний үзүүлэх тоглолт, хоёр орны цэргийн дуучид, бүжигчдийн хамтарсан концерт, хүүхэд залуусын тойрон аялалыг зохион байгуулах зэрэг олон ажлыг төлөвлөөд байгаа ажээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!