Хот хоорондын зорчигч тээврийн жолооч нар жагсав

Авто тээврийн үндэсний төв /АТҮТ/-ийн үүдэнд өчигдөр /2019.04.15/ Хөвсгөл-Улаанбаатар чиглэлд тээвэр эрхэлдэг жолооч нар жагслаа.

Хөвсгөл-Улаанбаатар чиглэлд өдөр бүр 08:00, 15:00, 18:00, 20:00 цагуудад автобус явдаг ч АТҮТ-өөс өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 12-ноос эхлэн 19:00 цагийн шинэ давтамж нэмж, “Чингүн хурд транс” компанид өгөх шийдвэр гаргажээ. Дээрх шийдвэрийг эсэргүүцэж байна гэж тэд мэдэгдэв. Өмнө нь “Нөхөрлөл зам хоршоо”, “Мин транс” зэрэг компани 19:00 цагт давтамж авах хүсэлтийг АТҮТ-д өгч байсан аж. Гэтэл ямар ч сонгон шалгаруулалт зарлалгүйгээр “Чингүн хурд транс ” компанийг 19:00 цагийн давтамжид оруулсан нь шударга бус. Үүнийг эсэргүүцэж байна” гэлээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!