Өнөөдөр “Арвитах барилдлагатай харагчин хонь өдөр”

Аргын толлын 16. Билгийн тооллын 12. Арвитах барилдлагатай харагчин хонь өдөр. Өглөө нар 06.02 минутад мандан, орой 19:42 минутад жаргана. Уг өдөр гахай, туулай, жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөдбич, тахиа жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцдаас сэргийл. Эл өдөр худалдаа наймаа хийх, шинэ бизнес эхлэх, элдэв хуримтлал, сан үүсгэх, үнэт эдлэл авах, зээл тавих, зар сурталчилгаа явуулах, бясалгал хийх, үйлдвэр үйлчилгээний газар нээх, малын ашиг шим авах, мал гадагш өгөх, лус тахих, хийморийн дарцаг, хийсгэх, согтуу галзууг номхотгох зэрэг үйлд сайн. Хануур төөнүүр хийлгэх, анагаах элдэв үйл хйих, өндөр албан тушаалд эхэлж суух, цуглаж чуулах, тээрэм босгох зэрэгт муу. Аян замд одогсод чанх урд зүгт мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үсээ засуулбал өвчин эмгэг ирнэ. Нүд, гарын алга, үсний завсартаа мэс бүү хүргэ.

04 сарын 16-нд дэлхийн түүхэнд:

  • 1956 оны энэ өдөр зсбнху, бнмау-ын хооронд эдийн засгийншинэ хэлэлцээр байгуулжээ.
  • 1889 оны энэ өдөр английн жүжигчин, кино урлагийн нэрт мастер чарли чаплины төрсөн өдөр. тэрбээр 1929, 1973 нд оскарын шагнал хүртэж байжээ.
  • 1871 оны энэ өдөр берлин хот герман улсын нийслэл болов.
  • 1906 оны энэ өдөр америк, хятад улсыг холбосон усан доогуурх кабелийг суурилуулж дуусчээ.
  • 1905 оны энэ өдөр орост ажилчин ангийн эрх ашгийг хамгаалсан үйлдвэрчний эвлэл байгуулагдав.

04 сарын 16-ны энэ өдөр төрсөн алдартанууд:

  • 1984 оны  энэ өдөр английн жүжигчин Клайре Фой мэндэлжээ

Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!