Өнөөдөр үсээ засуулбал өвчин эмгэг ирнэ

Аргын тооллын 14. Билгийн тооллын 9. Үхэх барилдлагатай цагаагчин могой өдөр. Өглөө нар 06.06 минутад мандан, орой 19.40 минутад жаргана. Уг өдөр үхэр, тахиа жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн. Эл өдөр ан гөрөө хийх, адгуус мал нядлах, газар лусын зан үйл үйлдэх, өдр барагдуулах, сүм дуганыг сэргээх, аравнайлах, тойн хувраг болох, гэр бүрэх зэрэг үйлд сайн. Замд гарах, мод таслах, ан гөрөө хийх зэрэгт муу. Аян замд одогсод баруун хойш мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой гахай болой. Үсээ засуулбал өвчин эмгэг ирнэ. Гар, хавирга, олон яс уулзахад мэс бүү хүргэ. Тэрсүүд өдөр.

04 сарын 14-нд дэлхийн түүхэнд:

  • 1028 оны энэ өдөр  Германы хаан ширээнд Конрадын хөвүүн Хенри суув.
  • 1434 оны энэ өдөр Францын алдарт Нантесын сүмийг барьж эхлэв.
  • 1849 оны энэ өдөр Унгар улс Австриас тусгаар тогтож байгаагаа зарлан, удирдагчаараа Лахос Коссутыг сонгожээ.
  • 1931 оны энэ өдөр Испанийн цэргийн өндөр албан тушаалтнууд эзэн хаан XIII Альфонсын бүх хэргэм зэргийг хурааж,  Хоёрдугаар бүгд найрамдах улсаа тунхаглав.
  •  

04 сарын 12-ны энэ өдөр төрсөн алдартанууд:

  • 1996 оны энэ өдөр Нью Йорк хотноо АНУ-ын алдарт жүжигчин Абигэйл Брэслин мэндэлжээ.
  • 1990 оны энэ өдөр Калифорниа мужаас гаралтай телевизийн шоу нэвтрүүлгийн алдарт хөтлөгч Эрин Лим мэндэлжээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!