Явган хүний зам талбайг чөлөөлөх ажлыг эхлүүлжээ

Явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах арга хэмжээг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас зохион байгуулж байна. Өнгөрсөн намар эхлүүлсэн аяны хүрээнд иргэдийн саналд үндэслэн явган хүний зам хаасан 50 хаалт, хашаа, өргөтгөл, шат зэрэг объектуудыг чөлөөлөөд байгаа билээ.

Тэгвэл уг арга хэмжээг өнөөдрөөс дахин эхлүүлжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 1,2,3-р хороонд нийт 9, Сонгинохайрхан дүүргийн 14, 15, 16 дугаар хороонд нийт 5 байршилд газрын зөрчил арилгах, явган хүний зам талбай орц гарцыг чөлөөлөх ажлыг хийж байна.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!