З.Амин-Эрдэнэ охин Олон улсын төгөлдөр хуурчдын тэмцээнээс хос цом хүртжээ


Ази Номхон далайн орнуудын өсвөр үеийн Олон улсын төгөлдөр хуурчдын VI тэмцээн Гонг конг улсад зохиогдож өнгөрлөө. Энэхүү тэмцээн нь жил бүр уламжлал болгон зохиогддог бөгөөд дөрөвдүгээр сарын 5,6-ны өдрүүдэд болдог ажээ. Ази Номхон далайн орнуудын өсвөр үеийн Олон улсын төгөлдөр хуурчдын VI тэмцээнд Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн 2а ангийн сурагч З.Амин-Эрдэнэ амжилттай оролцсон байна. Тодруулбал, Тэрбээр 2 ангилалд оролцсон бөгөөд тус бүрд нь тэргүүн байранд шалгарч 2 алтан цомын эзэн болжээ. Дашрамд сонирхуулахад З.Амин-Эрдэнэ нь СТА дэд профессор С.Саянцэцэгийн шавь бөгөөд энэ сарын 1-ний өдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн 80 насны ойд зориулсан “Өсвөрийн төгөлдөр хуурчдын анхдугаар наадам”-д тэргүүн байр эзэлж байсан авьяаслаг сурагч юм.




Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!