Өнөөдөр үс засуулахад тохиромжтой

Аргын тооллын 13. Билгийн тооллын 8. Түлэх барилдлагатай цагаан луу өдөр. Өглөө нар 06.08 минутад мандан, орой 19.38 минутад жаргана. Уг өдөр бич жилтнүүдийн ажил үйлс бүтээмжтэй сайн бөгөөд гахай, хулгана, жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцдаас сэргийл. Эл өдөр гэмтнийг гэсгээх, тагнаж чагнах, шүүх зарга үүсгэх, ад зэтгэрийг номхотгох, номын ван лүн авах, нүүдэл суудал хийх, угаал үйлдэх, уул овоо тахих, зэрэг үйлд сайн. Гүүр барих, газар ухах, загас барих, их гол мөрөн гатлах, усны суваг шуудуу татах, усанд юм угаах зэрэгт муу. Аян замд одогсод зүүн зүгт мөрөө гараг. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тах, гахай болой. Мацаг барих, цагаан хоол идэх, бясалгал бүтээл хийх зэрэгт маш тохиромжтой өдөр. Үсээ засуулбал нас уртасна. Бөөр, хөмхийдөө мэс бүү хүргэ.

04 сарын 13-нд дэлхийн түүхэнд:

  • 1960 онд анхны хиймэл дагуул дэлхийн орбитын дагуу аялаж эхэлжээ.
  • 1967 онд Rolling Stones хамтлагийн анхны тоглолт болжээ.
  • 1960 онд Франц улс Сахарын цөлд цөмийн бөмбөг туршжээ. Ингэснээр тус улс цөмийн зэвсэгтэй дөрөв дэх орон болсон байна.

04 сарын 13-ны энэ өдөр төрсөн алдартанууд:

  • 1743 оны энэ өдөр АНУ-ын ерөнхийлөгч агсан Thomas Jefferson мэндэлжээ.
  • 1978 оны энэ өдөр Испаний хөлбөмбөгчин Carles Puyol төрсөн.
  • 1985 оны энэ өдөр реппер Ty Dolla Sign төржээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!