“АВТО ОСЛООР АЛАГ ҮРСЭЭ АЛДСААР БАЙХ УУ ?”


“Осол гэмтлээс сэргийлэх: Тогтвортой хөгжлийн зорилт-2030” салбар дундын үндэсний зөвлөгөөнийг угтаж ЭМЯ-наас санаачилсан “Авто ослоор Алаг үрсээ алдсаар байх уу?” өдөрлөгт Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн эмч, резидент эмч, эмнэлгийн ажилчид дуу хоолойгоо нэгтгэн цагаан халаадтай байгууллагынхаа гадна талбайд флашмоб бүжиг хийж, гэмтлийн эмнэлгийн баруун талын зам дагуу осол гэмтлийн уриалга, анхааруулах тэмдэг бүхий лоозон барьж олон нийтэд дуу хоолойгоо хүргэлээ.


            Зам тээврийн осол нь осол гэмтлийн шалтгаант өвчлөлийн 3 дахь, нас баралтын 2 дахь шалтгаан болж байна. 2018 онд 20,345 хүн зам тээврийн ослоор гэмтэж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол 528 хүн нас баржээ. Үүнээс 5,646 хүүхэд гэмтэж, 77 хүүхэд нас барсан байна.


            Иймд осол гэмтлийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулахад салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулах, иргэд олон нийтийн оролцоог хангах, аюулгүй орчин бүрдүүлэх, осол гэмтлийн үед үзүүлэх яаралтай тусламжийг сайжруулах хэрэгтэй.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!