Өнөөдөр хонь, гахай жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн

0

Аргын тооллын 12. Билгийн тооллын 7. Үл тохирох барилдлага шарагчин туулай өдөр. Өглөө нар 06.10 минутад мандан, орой 19.37 минутад жаргана. Уг өдөр хонь, гахай жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бар, туулай, жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцдаас сэргийл. Эл өдөр хулгай дээрмийг дарах, хууль цааз батлах, хэрэглэх, эмнэг догшныг номхруулах, дээдэст бараалхах, мал аж ахуйн элдэв үйл, гараг, од тахих, огторгуйн үүд сахих зэрэгт сайн. Газар хагалах, булгийн эхэнд чулуу мод хөндөх, нүүдэл суудал хйих, хот балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэгт муу. Аян замд одогсод зүүн хойш мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Үсээ зауулбал хэрүүл тэмцэл ирнэ. Чих, сүүж, шагайдаа мэс бүү хүргэ.

04 сарын 12-нд дэлхийн түүхэнд:

  • 1981 оны энэ өдөр АНУ-ын Америкийн колумб сансрын хөлөг хөөрөв.
  • 1995 оны энэ өдөр яахуу мессенжер \yahoo\ нээлтээ хийв.
  • 1919 оны энэ өдөр зөвлөлт холбоот улсад анх удаа коммунист субботник болжээ.
  • 1960 оны энэ өдөр халхын голын савд /хонхорт/ В.И.Лениний нэрэмжит төв радио станц нээгдэв.
  • 1932 оны энэ өдөр “хувьсгалын эсэргүү” бослого дэгдэн гарав.
  • 1961 оны энэ өдөр Ю.А.Гагарин сансарт анх удаа нисч, хүн төрөлхтний өмнө шинэ эрин үе эхлүүлэв.

04 сарын 12-ны энэ өдөр төрсөн алдартанууд:

  • 1932 оны энэ өдөр Францын жүжигчин Жан-пьер Марьель мэндэлжээ.
  • 1979 оны энэ өдөр оддын тоос, ромео жулетта хоёр киногоороо алдартай америкийн кино жүжигчин Клэр Дейнс мэндэлжээ.
  • 1912 оны энэ өдөр Индонезийн дэд ерөнхийлөгч Жокьякартын Султан 9-р  хаменгкубувно мэндэлжээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!