“Монос” эмийн сан шинжилгээний бичиггүй бүтээгдэхүүн худалдаалжээ

“Монос”-ын эмийн санд лабораторийн шинжилгээнд хамруулаагүй импортын бүтээгдэхүүн худалдаалж байжээ. Тодруулбал, НМХГ-ын шалгалтаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн урд талд байрлах Ноён трейд төвийн 1 дүгээр давхарт байрлах Монос Улаанбаатар ХХК-ийн Монос ХӨСҮТ-18 эмийн санд дээрх зөрчил илэрсэн байна. Тус эмийн сан нь Франц улсад үйлдвэрлэсэн 90 гр савлагаатай 6+ сартай хүүхдэд зориулсан Babybio нэрийн бүтээгдэхүүнийг лабораторийн шинжилгээнд хамруулалгүй худалдаанд гаргасан байгаа нь хүнсний бүтээгдэхүүнд тавих эрүүл ахуйн шаардлагыг хангасан эсэхийг тодорхойлж чадахгүй байгаа аж. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд бүтээгдэхүүнээс дээж авч, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын Төв лабораторийн шинжилгээнд хамруулсан байна.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!