“Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна

2022-10-14
1 min read

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гэмт хэрэг үйлдсэн этгээд нь оргон зайлсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг олж тогтоох зорилгоор улсын хэмжээнд зохион явуулж буй “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Эрэн сурвалжлалтын чиглэлээр оршин суугаа газраасаа алга болсон 8, оргодол этгээд 3, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 41, тээврийн хэрэгсэл 1, шүүхээс даалгасан хүн 72, эд зүйл 6-г тус тус олж тогтоосон байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад 114, урьд цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй 11 хэргийг тус тус илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Дээрх этгээдүүдийн дотор иргэдтэй автомашин худалдан авах болон ачилтын талбай дээрээс автомашин дуудлага худалдаагаар худалдан авах гэрээ хийж, иргэдэд онц их хэмжээний хохирол учруулан 2014 оноос хойш эрэн сурвалжлагдаж байсан “Э”-г Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид олж тогтоосон байна.

Орчуулах »